Categories
мэдээ нийгэм

“Босоо хөх Монгол”-ын Д.Чойпүрэв АТГ-д хандана гэв

“Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Чойпүрэв хятадуудад тамлуулсан тухай мэдээлэл энэ оны наймдугаар сарын эхээр гарч байсан. Өнөөдөр энэ асуудалтай холбоотойгоор “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжинравдан, Д.Чойпүрэв, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан нар мэдээлэл хийлээ.

2016 оны наймдугаар сарын 2-ны өдөр Д.Чойпүрэвийг “Байтад богд” хэмээх амралтын газар байхад найман согтуу залуус зодож гинжээр нь боож муужруулан, хөлийг хоёр удаа хугалж, чийгтэй даавуугаар амыг нь дарж амьсгал боогдуулж, толгойгоор нь шавар, намагтай усанд гурван удаа цээжээр нь ортол дүрж ухаан алдуулж, дөрвөн цагийн турш тамлан зовоосон гэнэ. Тус амралийн газарт “Дун-Ши” ХХК-ын ерөнхийлөгч Лүн Дү-Ши-тэй танилцахаар очсон байна. Оройн 20 цагийн үед амралийн газар очиход Лүн Дү-Ши-тэй хоёр машинд 15-17 орчим Монгол залуус 8 хятад залуус байсан бөгөөд энэ хэргийг Хятад улсын иргэн Лю Дуншинь, Өвөр Монголын иргэн Чинбаа гэгч нар захиалсан гэж тэд хурлын үеэр хэллээ. Хэргийг налайх дүүргийн цагдаагын хэлтсийн мөрдөн байцаагч, хяналтын прокурор нар нь захиалгаар танхайн сэдэлтээр хийсэн хэрэгт хамтран оролцсон гэмт бүлэглэлүүдийг 24 цагийн дотор барисан ч буцаан тавьсанд тэд гомдолтой байна. Хурлын сүүлд тэд Авлигтай тэмцэх газар хандана гэдгээ мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *