Categories
мэдээ нийгэм

Боодол өвсний үнэ 1500 төгрөгөөр нэмэгдсэн гэв

Энэ жилийн зун бороо оройтож орсны улмаас газар тариалан, мал аж ахуйн салбар хүнд байдалд ороод байгаа. Малчид өвөлжилтөндөө бэлтгэж эхлэн хадландаа гарсаар шувтарч байна. Харин Хөвсгөл аймгийн Засаг дарга өвлийн бэлтгэлээ эрчимжүүлэх албан даалгавар гарган, ээлжийн амралтаа эдлэж байсан сумын Засаг дарга нарыг ажилд нь оруулсан юм.

Тус аймаг өнгөрсөн жил бүх сумаа бүс болгон хувааж дөрвөн газарт өвсний агуулах байгуулсан туршлагатай бөгөөд хадлангийн 30 тонн өвсийг энэхүү дөрвөн бүсийн агуулахад байршуулан, цаг хүндэрсэн үед малчдад тараахаар болсон байна. Мөн аймгийн нөөц бүрдүүлэх зорилгоор 50 сая төгрөгөөр өвс худалдан авах тендер зарлажээ. Энэ мэт шалтгаанаас болж тус аймгийн нэг боодол өвсний үнэ өнгөрсөн жилийнхээс 1500 төгрөгөөр нэмэгдэж, 6500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *