Аливаа эрсдэлийг өөрт тохиолдсон тохиолдолд биш өмнө нь урьдчилан сэргийлэх нь чухал.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү “Нийт иргэд урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор аялал зугаалгаар явж байгаа энэ тохиолдолд эцэг эхчүүд , асран хамгаалагч нар хүүхдээ харгалзах хүнтэй байнга анхаарч явахгүй бол энэ мэт эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна” гэв.
Нийслэлийн засаг дарга захирамж гаргаж аюулгүй байдлыг хангуулах үүрэг өгсөн бол боловсролын сайд мөн хяналт шалгалт хийх ажлын хэсэг гаргаж ЕБС-ийн захирлуудтай уулзсан. Шийдвэрийнхээ хойноос хэрэгжилтийг нь хангуулах чиглэлд анхаарах хэрэгтэй байна. Мөн төрийн байгууллага том дарга нарт найдаж суух биш өөрийн ажиллаж амьдардаг орчин хүүхэд тоглодог, хөгшид нарладаг хэсгүүдэд анхаарал хандуулахыг хүн бүрт уриалж байна. Сургууль, цэцэрлэгийн амралт үргэлжилж байгаа энэ саруудад хүүхдүүдээ болзошгүй эрсдэлээс хамгаалахыг эцэг эхчүүдэд уриалж байна.