Categories
мэдээ нийгэм

Боксчин Э.Цэндбаатарыг машинаар дайрсан этгээдүүдийг баривчилжээ

Боксчин Э.Цэндбаатар зурган илэрцүүдРио 2016 зуны олимпийн наадмын тавдугаар байрын шагналт ОУХМ боксчин Э.Цэндбаатар энэ сарын 18-19-нд шилжих шөнө бусдад зодуулж, хүнд гэмтсэн талаар бид мэдээллэсэн.

Тэрээр одоогоор нүүрэндээ 32 оёдол тавиулсан, биеийн байдал маш хүнд ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм. Тэгвэл тухайн өдөр юу болсон талаар болон Э.Цэндбаатар нарын биеийн байдлын талаар Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн mnb.mn сайтад ийнхүү ярьжээ.

“Манай боксын тамирчид Хандгайтад нэгдсэн бэлтгэлд гараад байгаа. Хэрэг гардаг мөч буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө тэд бэлтгэлийн байрнаасаа нууцаар гарснаар ийм хэрэг тарилаа. Тэд бэлтгэлийн байрнаасаа оргосон шөнөдөө “UB паласе”-ийн ойролцоох шөнийн клуб руу шууд ирсэн байсан. Тухайн үед том биетэй, үл таних хэдэн нөхөр эхэлж өдөж хоргоосон гэсэн.

Тамирчид “Та нар хүн андуураад байна аа. Бид ямар ч буруу зүйл хийгээгүй” гэсэн ч шууд зодох гэсэн юм билээ. Тэгэхээр нь тэд зугтсан гэсэн. Тамирчдыг хэр баргийн энгийн хүн хөөгөөд гүйцэхгүй шүү дээ. Тэд хэсэг зугтаж холдчихоод “Одоо алга болчихлоо. Гүйцэж ирж чадахгүй байх” гээд алхаж байтал өнөө хэдэн залуу машинтайгаар байшингийн булан тойрч, өөдөөс нь гараад ирсэн гэсэн. Тэгээд л Э.Цэндбаатар, Д.Давааням нарыг шууд дайрсан байгаа юм” гэжээ. Түүнчлэн хэрэгтнүүдийг цагдаа нар барьж, шалгаж эхэлсэн бөгөөд тэд бид “Хүн андуурсан байна билээ. Бидний буруу” гэх тайлбарыг өгсөн байна.

Дашрамд дурдахад, “Багш нар нь бэлтгэлийн баазад согтуу байж. Иймд тэд тэрхүү байдлыг далимдуулан гарч ээ” гэсэн мэдээлэлийг тэрээр үгүйсгэжээ. Мөн Тайландад болох эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээнд Э.Цэндбаатар болон Д.Давааням нарын оронд О.Мөнхсайхан, Ж.Отгонжаргал нар явахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *