Categories
мэдээ нийгэм

Богд уулын арын замаар хүнд даацийн машин явахыг хориглолоо

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэсэн.

Уг замын ажил 2012 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөр бетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.

Замын зорчих хэсгийн өргөн нь долоон метр, эсрэг урсгалтай хоёр эгнээ зам юм. Энэ замын тэмдгийг өөрчилсөн бөгөөд бүх жин 10 тн хүртэлх ачааны автомашиныг зөвшөөрөх бөгөөд 10 тн-оос их ачааны автомашиныг энэ замаар явахыг хоригложээ. Учир нь уг зам нь даваа, гүвээ, нугачаа ихтэйгээс гадна даацын зам биш тул ийнхүү хүнд даацийн машин явахыг хориглосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *