Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Бодончийн голын буган хөшөө, хиргисүүрийн цогцолбор DNN.mn

Ховд аймгийн Мөст сумын Баянзүрх багийн нутаг Бодончийн голын хөндийд хүрлийн үеийн түүхэнд холбогдох олон тооны булш, хиргисүүр, буган хөшөө бүхий томоохон дурсгалт газар бий.

Уг дурсгалыг 1973 онд Монголын түрэг судлаач М.Шинэхүү анх үзэж Д.Цэвээндоржид мэдээлсэн байдаг. Улмаар 1979 онд А.П.Окладников, Д.Цэвээндорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедицийн Чулуун зэвсэг судлах ангийнхан үзэж баримтжуулжээ (Цэвээндорж 1979). Тэрээр энд 24 буган хөшөө байна хэмээн үзэж 16 хөшөөний товч тодорхойлолтыг бичээд, зарим хөшөөний гэрэл зураг ба хуулгыг тайландаа хавсаргасан байдаг.
Энэхүү дурсгал нь Монгол орны баруун бүс нутагт орших хожуу хүрлийн үеийн томоохон оршуулга, тахил тайлгын цогцолбор юм.

May be an image of 1 person and nature

Эх сурвалж: ШУА-ын Археологийн хүрээлэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *