Засгийн газрын шийдвэрээр БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг чөлөөлж, Д.Ганболдыг томилоод байна. Ц.Цэнгэл нь Монгол Улсаас Болгар улсад суух Элчин сайдад нэр дэвшсэн учраас ажлаас нь чөлөөлжээ.
БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Ганболд нь Засгийн газрын ХЭГ-т Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрээр өнөөдөр ажлаа хүлээн авлаа.
Үүний өмнө тэрээр 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2006-2016 онд Засгийн газрын ХЭГ-т шинжээч, Засгийн газрын референт, 2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан, статистик-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистр юм.