Categories
гадаад мэдээ

БНСУ: Пхеньянд шөнийн цэргийн парад болжээ DNN.mn

Умард Солонгос улс даваа гарагийн орой Пхеньянд цэргийн ёслолын парад зохион байгуулсан байна. Өмнөдийн цэргийн эх сурвалжуудаас иш татан NHK агентлагийн мэдээлж байгаагаар, Солонгосын Ардын арми байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан тус цэргийн парад даваа гарагийн үдэш орон нутгийн цагаар 22 цагт Пхеньяны төв талбайд эхэлжээ.

Хорин мянга шахам хүн оролцсон байж болзошгүй энэ парад тус улсын түүхэнд хамгийн томоохон нь байж мэдэх юм хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Парадад 250 гаруй нэгж зэвсэг техник оролцуулсан гэж тэд үзэж байна.

Тив алгасагч “Хвасон-17” баллистик пуужин, мөн дуунаас хурдан гэж Пхеньяны нотолдог “Хвасон-8” пуужин зэрэг тус улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт зэвсэг техникийг мөн үзүүлсэн байж магадгүй юм байна.

Саявтар АНУ, Өмнөд Солонгосын хамтран явуулсан цэргийн сургуулилтын хариуд Умард Солонгосыг цэргийн парад хийнэ гэдэг мэдээлэл анх гарч байжээ.

БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Жон Уны өвөг эцэг, Ким Ир Сений 1932 онд үүсгэн байгуулсан Солонгосын хувьсгалт ардын армийн 90 жилийн ой даваа гарагт тохиосон юм. Энэ нь одоогийн Солонгосын Ардын Армийн эх үндэс гэж тооцогддог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *