Categories
гадаад мэдээ

БНСУ-ын сургуулиуд танхимын сургалтаа эхлүүлнэ

Солонгос улсын тухай ~ Edu Help Agency - Олон Улсын Боловсролын ...

Бүгд Найрамдах Солонгос Улс энгийн амьдралдаа эргэн орж байна. Солонгосын сургуулиуд 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар уламжлалт сургалтын хэлбэрт шилжиж орох талаар тус улсын Боловсролын сайд Ёу Юн Хэ мэдэгдэл хийсэн байна.

Эхний ээлжид төгсөх ангийн сурагчид хичээлдээ орж эхлэх бол долоо хоногийн дараа буюу 5 дугаар сарын 20-ны өдрөөс 11, 9, 2, 1 дүгээр ангийн болон цэцэрлэгийн танхимын сургалт эхэлнэ. 5 дугаар сарын 27-ны өдрөөс 10, 8, 3 болон 4 дүгээр ангийн хичээл эхлэх бол 5, 6, 7 дугаар ангийнхан хичээлдээ 6 дугаар сарын 1-ний өдрөөс орно.

Дашрамд сануулахад өмнөд Солонгост хичээлийн шинэ жил 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, дараа жилийн 2 дугаар сарын дундуур дуусдаг ба хичээлийн жил нь хавар, намрын улирал гэж хуваагддаг бөгөөд зуны 7,8 дугаар саруудад амардаг болно. Энэ жил цар тахал гарсантай холбогдуулан хичээлийн жилийн нээлтийг хэд хэдэн удаа хойшлуулж байгаад зайны сургалтыг эхлүүлсэн байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *