БНСУ-ын Пусан хотын далайд ирэх жил шинэ суурьшлын ногоон байгууламж байгуулахаар болжээ.
Ингэхдээ барилгын хийцүүдийг үйлдвэрт угсарч, далайн мандалд байршуулах юм. Шинэлэг, өвөрмөц шийдэлтэй энэхүү “Хөвөгч хот”-ын нэг талбайд л гэхэд долоон давхар өндөр барилга сүндэрлэж 300 хүн амьдрах юм. Хот нийтдээ 10 мянган хүнтэй байхаар төлөвлөж байна.
Хөвөгч хотыг 2019 онд “Oceanix” нэртэй төслөөр танилцуулж байсан юм. Тэр цагаас хойш амьдрал дээр хэрэгжүүлж болох газрыг нь өнөөг хүртэл судалжээ. Судалгааны дүгнэлтээр Пусан хотын далайг хамгийн тохиромжтой газраар сонгосон байна.