Дэлхийн эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор чип, автомашин болон бусад голлох салбарын бүтээгдэхүүнүүдийн гадаад худалдаа нэмэгдсэнээр БНСУ-ын экспорт 2 дугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.6 хувиар өссөн байна.
БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас гаргасан урьдчилсан статистик мэдээгээр, өнгөрсөн сард гаалийн бүрдүүлэлт хийсэн гадаад худалдааны хэмжээ 53.91 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тус улсын гадаад худалдаа өнгөрсөн оны мөн үед 44.71 тэрбум ам.доллар байжээ. Импортын хувьд дэлхийн эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан 25.1 хувиар өсч 53.07 тэрбум ам.долларт хүрчээ.
Дубайн газрын тосны үнэ өнгөрсөн 2 дугаар сард 94.1 ам.долларт хүрч өнгөрсөн оны 60.89 ам.доллароос 50 гаруй хувиар өсжээ. БНСУ-ын хувьд эрчим хүчнийхээ ихэнх хэрэгцээг импортоор хангадаг байна.
Гэсэн хэдий ч импортын өсөлтийг үл харгалзан тус улс өнгөрсөн сард 840 сая ам.долларын гадаад худалдааны ашигтай гарчээ.