БНСУ-д ковидын халдварын 1030 тохиолдол нэг өдөрт шинээр бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Орон нутгийн хэвлэлийн онцолсноор энэ нь 328 хоногийн дараа бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.
Халдвар цаашид өсөх хандлагатайг мэргэжилтнүүд онцолжээ. Тиймээс БНСУ-ын засгийн газар яаралтай чуулж, нийгмээс зай барих гуравдугаар түвшинд шилжих асуудлаар хэлэлцсэн байна. Мөн нийслэл Сөүл шинжилгээний хэсгийг байгуулахаар болжээ. Тус улсад ковидын халдварын гурав дахь давлагаа нүүрлээд буй. Өнөөдрийн байдлаар тус өвчний халдвар авсан 500 гаруй хүн эмнэлэгт хэвтэх шаардлагатай байгаа юм. Гэвч эмнэлгийн ачаалал ихэдсэнээс ор хүрэлцэхгүй байгаа талаар мэдээлжээ.Тус улсад 42766 хүн халдвар авснаас 31814 хүн эдгэрч, 580 хүн нас бараад байна. Зөвхөн арваннэгдүгээр сард гэхэд Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвөөс өдөр бүр халдварын 600 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа талаар мэдээлж байв.
Үүнтэй холбоотойгоор Сөүл, Кёнги аймаг, Кавандо хотод онцгой байдлыг арванхоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл 2.5 дугаар шатанд байлгахаар зарласан байна. Тус улсын Засгийн газрын Хорио цээрийн алба АНУ-ын AstraZeneca вакцин үйлдвэрлэх эрхийн гэрээг байгуулжээ. Төлөвлөгөө ёсоор ирэх оны хоёр, гуравдугаар сар гэхэд бүх иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байна.