Categories
гадаад мэдээ

БНСУ-д “МЮ” хувилбарын анхны тохиолдол илэрчээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ “анхааралтай ажиглах хувилбарууд”-ын ангилалд орсон коронавирусний шинэ хувилбар болох “Мю”-гээр халдварласан анхны тохиолдлууд БНСУ-д илэрчээ.

Тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс мэдээлснээр, шинэ хувилбараар халдварласан гурван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Мексик, АНУ, Колумбиас зөөвөрлөгдөн ирсэн байна.

ДЭМБ энэ оны нэгдүгээр сард Колумби улсад анх илэрсэн коронавирусний “B.1.621” хувилбарыг даваа гарагт “анхааралтай ажиглах хувилбарууд”-ын ангилалд оруулжээ. Уг хувилбарыг ДЭМБ “Мю” гэж нэрлэж байгаа юм.

ДЭМБ-ын мэдээлснээр, “Мю” хувилбар одоогийн байдлаар дор хаяж 39 оронд бүртгэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *