Categories
мэдээ цаг-үе

БНХАУ руу мах экспортолж эхэллээ DNN.mn

Урд хөрш рүү мах экспортлох нөхцөл бүрдсэн байна.

Энэ талаар Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг “Коронавирусийн халдварт цар тахлын улмаас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд Хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг бүрдүүлэв.

Хятадын талтай эхний ээлжид Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ-д экспортлох үйл ажиллагааг эхлүүлж, улмаар шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцоод байна” хэмээн мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *