БНХАУ-ын дарга Си Жиньпин Өмнөд Солонгост төрийн айлчлал хийхээр өнөөдөр Сөүл хотноо хүрэлцэн очжээ. БНСУ нь АНУ-ын Ази дахь гол түншүүдийн нэг учир энэ айлчлалд ажиглагчид ихэд ач холбогдол өгч байгаа юм. БНХАУ-ын дарга улс орныхоо Ази дахь аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор айлчлал хийж байна хэмээн Америкийн хэвлэлд бичсэн юм. Өнгөрсөн жил Хятадын удирдагч Өмнөд Солонгост айлчлахаасаа өмнө Хойд Солонгост очсон. Харин энэ удаад Бээжингээс шууд Сөүлд хүрэлцэн очлоо. Энэ айлчлал нь Өмнөд Солонгос, Хятадын харилцааг сайржуулахад чухал ач холбогдолтой юм.
Ю.Дэлгэр