Categories онцлох-нийтлэл туслах-ангилал БНХАУ-ын 758 иргэнийг хилээр албадан гаргаж байна Post author By Post date 2019-11-02 No Comments on БНХАУ-ын 758 иргэнийг хилээр албадан гаргаж байна Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтран өнгөрсөн сарын 29-ны өдөр тусгай ажиллагаа явуулж нэр бүхий таван зочид буудлаас БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютертэй, 10 мянган утасны дугаарыг хураан авсан. Тэгвэл тусгай ажиллагааны үеэр саатуулагдсан БНХАУ-ын 758 иргэнийг яг одоо Монгол улсын хилээр албадан гаргаж байна. Тус үйл ажиллагаа Улаанбаатар төмөр замын буудлаас баруун талд, хуучинаар 1000 машины зогсоолын талбай болон, Вагон депо дээр болж байна. Харин Шангрилла зочид буудлаас саатуулагдсан БНХАУ-ын дөрөв, Монгол улсын нэг иргэний шалгах шалгалтын ажиллагаа цаашид үргэлжлэх ажээ. ← Ирэх долоо хоногт сэрүүснэ → Өхөөрдөм “чоно” Энжи Leave a Reply Cancel replyYour email address will not be published. Required fields are marked *Comment * Like Dislike Name * Email * Website Save my name, email, and website in this browser for the next time I comment.