Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Монгол Улсад айлчилж байна

БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ри Ён Хо манай улсад айлчилж байна. Өчигдөр Улаанбаатарт ирсэн түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогт баатар хүлээж авч уулзан яриа хэлэлцээр хийжээ. Хэлэлцээрээр хоёр улсын харилцааг бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх тэлэх асуудлыг голчлон хөндсөн байна.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Энэ удаагийн айлчлал нь дипломат харилцааны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр талаас тохирсон төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэхийн сацуу Монгол, Солонгосын харилцааг ирээдүйд өргөжүүлэн тэлэхэд чиглэсэн ажлыг одооноос сайтар төлөвлөж ярилцах зорилготой” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Талууд соёл, боловсрол, спорт, хүмүүнлэгийн зэрэг салбарт хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг сайшаахын сацуу цаашид хоёр улсын хооронд нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтран ажиллах ирээдүй байгааг санал нэгтэй тэмдэглэсэн байна.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *