Categories
гадаад мэдээ

БНАСАУ: “Аукус” тусгай гэрээ “Цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх аян”-ыг эхлүүллээ

БНАСАУ АНУ, Франц, Австрали гурван улсын дунд байгуулагдсан “Аукус” тусгай гэрээг “Олон улсад цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх уралдааныг эхлүүлсэн” хэмээн шүүмжилжээ. Тус улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгч дээрх мэдэгдэлдээ “Аукус” нь Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн тэнцвэрийг алдагдуулна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

“Аукус” тусгай гэрээний талаар эхэндээ АНУ, Франц улсууд цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх технологио Австрали улсад дамжуулах боломж бүрдүүлсэн гэрээ гэж бичиж байсан ч далавчит пуужин, хиймэл оюун ухаан хөгжүүлэх тал дээр олсон амжилтаа мөн хуваалцах боломжтой гэдэг нь сүүлд тодорхой болсон юм. Энэ гэрээ нөгөө талаараа, БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй хүчин чадлын эсрэг тэнцвэрт байдлыг бий болгохын тулд барууны орнууд маш их хүчин чармайлт гаргаж байгааг харуулсан. Гэрээ байгуулагдах болсон шалтгааны эзэн БНХАУ мөн шүүмжлэлтэй хандаж буй. Гадаад харилцааны яамны төлөөлөгч Жао Лицянь “…ийм холбоо байгуулснаараа бүс нутгийн энх тайван байдлыг алдагдуулж…. Зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг дэвэргэж байна…” хэмээн БНАСАУ-тай ижил агуулга бүхий мэдэгдэл хийжээ.

АНУ, Франц, Австрали улсууд батлан хамгаалахын салбарт технологио харилцан ашиглах тухай “Аукус” нэртэй тусгай гэрээнд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан билээ. Бид тухайн үед нь энэхүү гэрээний талаар уншигчдадаа мэдээлж байсан. Энэ гэрээ байгуулагдахаас өмнө АНУ цорын ганц удаа Их Британитай л цөмийн шумбагч завины технологио хуваалцаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *