Categories
гадаад мэдээ

Биткоины луйварчинг шилжүүлнэ

Грекийн Салоник хотын шүүх өчигдөр биткоин ашиглан онц их хэмжээний луйвар хийсэн хэрэгт сэжиглэгдээд буй ОХУ-ын иргэн Александр Винникийг АНУ-д шилжүүлэн өгөх шийдвэр гаргалаа. Александр Винникийг АНУ-ын хүсэлтээр долдугаар сарын 26-нд тус улсын хойд хэсгээс олж баривчилсан бөгөөд АНУ түүнийг өөрийн сайтаар биткоины бирж дээр дөрвөн тэрбум ам. долларын луйвар хийсэн гэж буруутгаж байгаа бол ОХУ ч түүнийг өөрийн улсад луйврын хэрэг өдүүлсэн хэмээж байгаа юм. Хэрэв 38 настай Винник АНУ-д шүүгдвэл 55 жил хоригдох ялаар шийтгэгдэнэ. Иймд тэрээр өөрийгөө АНУ-д биш ОХУ-д шилжүүлж өгөхийг хүсэж Афины дээд шүүхэд давж заалдана гэж түүний өмгөөлөгч Илиас Спирлиадис мэдэгджээ.

Г.АМАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *