Categories
гадаад мэдээ

Билл Гейтс “Covid-19”-ийн вакцины эхний тунг хийлгэжээ

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс “Covid-19″–ийн эсрэг вакцины эхний тунг хийлгэснээ мэдэгджээ. АНУ-д одоогоор “Moderna” болон “Pfizer/BioNTech” гэсэн компаниудын үйлдвэрлэсэн хоёр вакцинд зөвшөөрөл олгоод байгаа билээ. Гэхдээ тэрбээр аль компанийн бүтээсэн вакциныг хийлгэснээ дурдаагүй юм.

Тэрбээр өөрийн твиттертээ вакцин хийлгэж буй зургаа нийтлээд “65 настай байхын нэг давуу тал бол “Covid-19”-ийн вакцинд шууд хамрагдах боломж юм. Энэ долоо хоногт би вакцины эхний тунг хийлгэлээ. Миний бие маш сайн байна. Бүх эрдэмтэн, туршилтад оролцогчид, зохицуулах байгуууллагууд, эмнэлгийн мэргэжилтнүүддээ баярлалаа” хэмээн жиргэсэн байна. Саяхан албан ёсоор ажлаа хүлээн аваад буй Ерөнхийлөгч Жо Байдентай цар тахлыг дарах ажилд хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна Тэрээр “Билл ба Мелинда Гейтс” сангаараа дамжуулан вакцин боловсруулах, түгээх зэрэг “Covid-19” өвчнийг дарах санаачилгуудад хэдэн зуун сая ам.долларыг хандивлаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *