Манай улс билет захиалгын шинэ системийг нэвтрүүлэгч улс болжээ. Тодруулбал, өчигдөр “Z24” билет захиалгын шинэ системийг хэрэглэгчдээ хүргэж буйгаа дуулгалаа. “Airbоок” ХХК нь www.Z24.mn аялал жуулчлалын ухаалаг вэбсайтыг ажиллуулж эхэлжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус компани дэлхий нийтэд аль хэдийнэ нэвтрээд байгаа аялал жуулчлалын салбарын салшгүй нэгэн хэсэг болсон монголын долоо, гадаадын 150 гаруй авиа компанийн нислэгийн тийзийн онлайн захиалга, гадаадын 44 мянган зочид буудал болон аяллын захиалгын системийг монголдоо бүрэн утгаар нь нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, монголдоо анхдагч онлайн захиалгын нэгдсэн системийг нэвтрүүлсэн гэсэн үг. “Z24” брэнд нь онгоцны тийз, аялал, зочид буудал, үзвэр тасалбарын онлайн захиалгын систем юм байна. Энэхүү онлайн захиалгын систем нь гадаадад зорчих хэрэглэгчдэд онлайн хэлбэрээр маш хямд үнээр өргөн сонголт хийх, хялбар аргаар онгоцны билет, үзвэр үйлчилгээний тасалбарыг захиалан худалдан авахад туслах зорилготой ажээ. Нэг үгээр хэлбэл, эх орондоо болон гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа хамгийн хямд, өргөн сонголттой онгоцны билет болон аяллын бүтээгдэхүүн, зочид буудлын захиалга хийх цахим үйлчилгээг хүргэж буй юм байна. Энэ системийн давуу тал нь захиалга хийх хуучирсан хэв маягийг халж өөрийн хүссэнээр билет болон зочид буудал, аялал, монголд болон олон улсад болж буй үзвэр, үйлчилгээ шоу хөтөлбөрийн билетийг хэрэглэгч өөрөө сонгох боломжтой болж буй юм. Онлайн хайлтын систем нь авиа компаниудын нислэгийн цагийн хуваарийг харахаас гадна таны дотны хүн олон улсын нислэгээр зорчиж байгаа тохиолдолд онгоц нь хэзээ хөөрсөн хэзээ буух зэрэг мэдээллийг авах боломжтой ажээ. Сүүлийн үед цахимаар иргэд ихээр онлайн худалдааг хийх болсон ч эсэргээрээ сэтгэл дундуур байх тал ажиглагдах болсон. Тэгвэл тус компанийн хувьд энэ байдлыг халж, олон улсын стандартад нийцсэн, шинэ системийг нэвтрүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч та аль нэг авиа компанийн билетийн касс хайж гадуур явахгүйгээр гэрээсээ, ажил, хаа байгаа газраасаа онлайнаар өөрийн зорчих улсын онгоцны билетийг захиалах боломж бүрдээд байна.