Categories
мэдээ улс-төр

Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт аудит хийжээ

УИХ-ын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвших иргэд хуулийн дагуу тавдугаар сарын 16-ны дотор бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Харин СЕХ-оос бие даагчдын материалыг шалгаад тавдугаар сарын 23-нд хариу хэлэх юм.

Хуулийн дагуу Үндэсний аудитын газар орон нутаг дахь салбар аудитын газруудаараа дамжуулан аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох 325 бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийжээ. Түүнчлэн энэхүү дүгнэлтээ сонгуулийн хороодод хүргүүлсэн байна.

Үүнтэй зэрэгцээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бие даан нэр дэвших иргэдийн талаарх мэдээлэл цацагдсаар байгаа юм. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүрэгт дуучин Нара буюу Мөнхтөрийн Нарантуяа, Баянзүрх дүүрэгт Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан, Сүхбаатар дүүрэгт Хүний эрхийн хуульч М.Ичинноров, мөн ХҮН-ын С.Боргил болон сэтгүүлч Т.Алтаншагай нарын нэр дурдагдаж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *