Categories
мэдээ улс-төр

Бие даагчид ипотекийн зээлтэй холбоотой төслийг дэмжинэ гэлээ

Өнөөдөр УИХ дахь Бие даагчдын зөвлөл зарим асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Тэд Улс төрийн намын тухай хуулийг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Тус хуулийн төсөлд, 3000-аас доош хүн амтай суурин газар намын анхан шатны нэгж байгуулахгүй байхаар тусгасан. Харин бие даагч 3000-аас дээш хүн амтай газарт ч намын анхан шатны нэгж байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн СЕХ дээр намуудыг бүртгэх нь зохисгүй гэж үзжээ. Нам гэдэг зөвхөн сонгуулийн төлөө байгууллага биш тул бүртгэлийг СЕХ хийх нь учир дутагдалтай гэдэгт тэд байр суурь нэгдсэн аж.

Сонгуулийн тухай хууль батлагдсаны дараагаар бие даагчдын зөвлөл ҮХЦ-д хандахаа мэдэгдэж байсан. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуулийн эцсийн найруулгыг чуулганы хуралдаан уншиж танилцуулсан билээ. Энэ үеэр бие даагчидтай холбоотой зарим зөрчилтэй заалтыг хуульд зохицуулан өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, бие даагчийг дугуйлсан хэрнээ намыг дугуйлаагүй бол саналын хуудас хүчингүй болох заалтыг өөрчлүүлж, нам болон нэр дэвшигчийн аль алиныг дугуйлаагүй хуудсыг хүчингүйд тооцохоор болгосон байна. Мөн Хяналтын тооллогод бие даагчийн төлөөллийг оруулахаар болсон зэрэг заалтыг тусгуулсан нь дараа дараагийн бие даагчид сонгуульд өрсөлдөх бололцоог нээж өгсөн гэж Ц.Даваасүрэн гишүүн мэдээлэв.

Үүний зэрэгцээ ипотекийн зээлтэй холбоотой хуулийн төслийг дэмжихээ бие даагчид мэдэгдлээ. Түүнчлэн ЭМС-ын сайдыг томилох тухай шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр тогтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *