Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 16.00 цагт “Бид өөрчлөгчид” сэдэвт нийтийн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Энэ арга хэмжээ нь НҮБ-аас батлан гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конценцд Монгол Улс нэгдэн орсон өдрийг тохиолдуулан зохиогдож байгаа юм.
Арга хэмжээг Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, МУБИС, Финляндын Флом байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулах юм. “Бид өөрчлөгчид” арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, өөрсдийнхөө эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэх аж.