Categories
мэдээ нийгэм

Бид долоо хоног болгон мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгч үйлдвэрлэлийн горимоо шалгуулдаг

“Тавантолгой түлш” ХК-аас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар технологийн горимоо нууж хаах зүйлгүй ярихаар ирсэн гэдгээ онцолсон юм.

Тэрбээр “Бид стандартын түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан “Тавантолгой түлш” ХК-ийн бүтэн жилийн хөдөлмөр үнэгүйдэх нөхцөл байдал үүсээд байна” гэлээ.

Харин тус компанийн ерөнхий инженер “Манай технологи эрдэмтэн мэргэжилтнүүдийн 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Компанийг байгуулсны дараа шинэ технологийг нутагшуулж орц найрлагаа баталгаажуулсан. Үүний дараа салбарын шилдэг эрдэмтэн ажилтнуудтай ярилцаж, судалж ажлыг эхлүүлсэн. Шахмал түлшний үйлдвэрлэл явуулсны дараа туршилтыг СХД-т жил гаруйн хугацаанд явуулсан. Уг туршилтаар түлшний чанар баталгаатай болох нь нотлогдсон. Мөн түлшний барьцуулагчийг энгийн эрдэнэ шиш, цардуул, бентонит шавраас гаргаж авсан. Бид долоо хоног болгон мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгч үйлдвэрлэлийн горимоо шалгуулдаг” гэж ярилаа.

Мөн тус компанийн ажилчид жилд 30-50 хүн угаартаж нас бардаг. Автомашиндаа угаартаад нас барах тохиолдол гардаг. Энэ бүгд түлшнээс хамааралтай биш. Утаа яндангаар дамжин агаарт дэгдэхгүй эргээд гэр эсвэл автомашинд нэвтэрснээс хүн угаартдаг. Угаартаж буйгаа хүн мэддэггүй. Мэдэхгүй учраас угаартчихдаг. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайтар сурталчилж зөв галлагааны талаар иргэдэд ойлгуулахгүй бол цаашид дахиад хичнээн хүний амь нас хохирохыг хэлж мэдэхгүй. Иймд зөв галлагааны талаар сурталчлах нэн шаардлагатай байна гэдгийг онцолж байлаа.

“Тавантолгойн түлш” ХК-ийн зүгээс 70119400 утсаар зуухны зөв галлагааны талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *