Categories
мэдээ нийгэм

Би БНХАУ-ын компанид 50 га газар олгоогүй

-Сүүлийн жил хагасын хугацаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа БНХАУ-ын компанид 50 га газар олгож, дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдын эрх ашигт ноцтойгоор халдаж байна гэсэн үндэслэлгүй мэдээлэл явж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлыг 2019 оны хоёрдугаар сарын 27-нээс 2020 оны зургадугаар сарын 27 өдөр хүртэл үүрэгт ажлыг хашсан. Миний бие нийслэлийн захирагчаар ажилласан нэг жил гурван сарын хугацаанд үндсэн эрх үүргийнхээ хүрээнд газар зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэсэн. Нийт 158 газрыг нийтийн эзэмшилд авч, тохижуулж эхэлсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа шиг БНХАУ-ын ямар нэгэн компанид хувийн болон хөдөө аж ахуйн ашиглалтаар ашиглах 50 га газар олгоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. С.Амарсайханыг гүтгэж болно. Хуулийн хэмжээнд хязгаартай байх ёстой. Гэхдээ олон улсын найрсаг харилцаанд хүндэтгэлтэй хандах ёстой.

Би УИХ-ын гишүүний хувиар Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нарт албан бичгээр хандсан.

Миний бие нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаандаа 50 га газар олгосон эсэхийг албан ёсоор тодруулж хариу авсан. Хариунд “УИХ-ын гишүүн С.Амарсайхан Танаа, тус албанд танаас ирүүлсэн лавлагаа хүсэх албан бичгийг судалж үзлээ. Таны Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны хоёрдугаар сарын 27-нээс 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд БНХАУ-ын ямар нэгэн иргэн аж ахуй нэгжид ногоо тарих зориулалттай 50 га газар олгоогүй байна” гэсэн байна. хэмээн мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *