Categories
мэдээ нийгэм

БГД-ийн 20 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад оров

Хүн ам ихтэй дүүргийн тус сургуулийг өргөтгөснөөр 450 хүүхэд нэмж элсүүлэх боломжтой болж, багш нарын ажлын орон тоо нэмэгдэж, багш бүр үр бүтээлтэй ажиллах, хүүхэд нэг бүрийн сурч боловсрох, хөгжих таатай орчин нөхцөл бүрдэж байгааг захирал Н.Батбаяр онцоллоо. Сургуулийн өргөтгөлийг “Ган зам” ХХК, “Мөнх өргөө” ХХК хийж гүйцэтгэжээ.

Энэ үеэр Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа Бага боловсролын цөм хөтөлбөрийн туршилт, түгээн дэлгэрүүлэлт, Суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн туршилт тус сургууль дээр хэрхэн хэрэгжиж байгаа талаарх хичээлүүдийн тайлант үзэсгэлэн, Төрийн далбаа, сургуулийн туг өргөх ёслол, иргэний үнэмлэхээ авч буй суралцагчдын “Иргэний андгай” өргөх ёслол, сурагчдын урлаг спортын үзүүлэх тоглолт болсон юм. Нийт 10 гаруй сурагч иргэний үнэмлэхээ УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон зочдоос гардан авлаа.

Нээлтийн ажиллагаанд НИХ-ын төлөөлөгч нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, дүүргийн Засаг дарга Оросоо, Ардын жүжигчин Д.Мэндбаяр болон албаны бусад хүмүүс оролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *