Categories
мэдээ нийгэм

Бэлчээрийн зөвхөн 66.7 хувь нь малын тэжээлийн нөөцтэй байна

“Тэжээлийн тогтвортой менежмент Монголд” семинар “Эдийн засгийг хөгжүүлэх, экологийг хамгаалах тэжээлийн менежмент” сэдвээр хэлэлцүүлэг болов.

Энэ үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 73.5 хувьтай тэнцэх эдэлбэр газарт мал аж ахуй, газар тариалан, тэжээлийн үйлдвэрлэл эрхэлж, сүүлийн 10 жилийн дунджаар жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 12.4 хувийг үйлдвэрлэжээ. Ялангуяа мал аж ахуйн салбарын гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2020 онд 5.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос өссөн дүнтэй байна. Хэдийгээр салбар өсөлтөө хадгалж байгаа ч бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай хэвээр байна.

Нийт бэлчээрийн зөвхөн 66.7 хувь нь малын тэжээлийн нөөцтэй, харин 33.3 хувьд нь малын тэжээлийн нөөц хүрэлцээгүй нэмэгдэл тэжээл бэлтгэх хэрэгцээ, шаардлага байнга үүсдэг. Өвөл хаврын улиралд малыг нэмэгдэл тэжээлээр хангах, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг бий болгох нь тулгамдсан асуудал болж байна. Манай оронд сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлттэй холбоотой байгалийн бэлчээрийн нөөц хомсдож байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *