Categories
мэдээ нийгэм

Бэлчээрийн даацыг тогтоожээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудын бэлчээрийн даацыг тогтоосон байна. Энэхүү ажлыг наймдугаар сарын 15-25-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Цаг уур, орчны шинжилгээний газар, сумдын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулжээ. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Завхан аймгийн Багахайрхан, Говь-Алтай аймгийн Аргалант, Дорнод аймгийн Чойбалсангийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац сайн, Увс аймгийн Ачитнуур, Ховд аймгийн Баяннуруу, Булган аймгийн Чилэн, Говьсүмбэр аймгийн Малах, Өвөрхангай аймгийн Хөхдэлийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац дунд зэрэг байна гэж тогтоожээ. Бэлчээрийн төлөв байдлын урьдчилсан дүн мэдээгээр, ирэх өвөл, хаврын улиралд аймаг дундын отрын бүс нутгуудад нийт 751.6 мянган толгой мал бэлчээрлэх боломжтой гэсэн дүн гарсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *