Categories
мэдээ нийгэм

Бээжинд ялалтын 70 жилийн ойн баярын парад эхэллээ

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн баярын парад Бээжин хотод эхэллээ. Жагсаалыг газар дээрээс нь сурвалжилж байгаа манай тусгай сурвалжлагч Д.Даваасүрэн мэдээлэл ирүүлж байна. Баярын жагсаал болж байгаа Бээжин хот аюулгүй, айван тайван байх агаад талбайд БНХАУ-ын төрийн тэргүүн гарч ирэв. Төрийн тэргүүн, тэргүүн хатагтай нар хүндэтгэлийн танхимд уригдан ирсэн дэлхийн улс орнуудын төлөөлөгчдийг угтан авснаар жагсаал эхэллээ. Талбайд зассан улаан хивсэн дээгүүр төрийн тэргүүнүүд ээлж дараалан орж ирэв. Тэднийг Хятадын төрийн тэргүүн гар барин угтаж, хүндэтгэлийн хөрөг зураг татууллаа. Үүний дараа Хятадын Төрийн зөвлөлийн тэргүүн Ли Көцян үг хэлж, баярын жагсаалыг нээв.

Баярын энэ өдөр Бээжин хотын бүхий л зүйлс улаан өнгөөр тодорч байна. Жагсаал нэг цаг гучин минут үргэлжлэх юм.

Жагсаалын дараа уригдан ирсэн төрийн тэргүүнүүд хүндэтгэлийн хүлээн авалтад оролцоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *