Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд өнөөдөр болон 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр тус тус ажиллахгүй.
Энэ өдрүүдэд бүх нийтийн амралтын өдөр тохиож буй учраас хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Харин эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна. Бусад өдрүүдэд 2016 онд БНХАУ-тай тохиролцсон хуваарийн дагуу ажиллана.