Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амиа алджээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийт иргэдээс ЗЦГ-т 1194 дуудлага ирүүлснээс 822 зам тээврийн осол бүртгэгдсэн талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлстийн ахлах мэргэжилтэн, хошууч Л.Амаржаргал мэдээллээ.

Наадмын өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 18 хүн амиа алдсан. Үүний 4 нь хүүхэд, 14 нь насанд хүрсэн хүн байсан. Эдгээрийн дийлэнх нь орон нутгийн замд онхолдох буюу мөргөлдсөнөөс болж нас барсан байна хэмээн хошууч Л.Амаржаргал мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрээр, “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 236 жолоочийг илрүүлэн, гарч болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлсэн. Баярын өдрүүдэд нийт 13 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан. Энэ нь иргэд автомашиндаа хүүхдэд зориулсан тусгай суудал хийдэггүй, аюулгүйн бүс зүүлгэдэггүйтэй холбоотой. Тухайлбал, Хөвсгөл аймгийн нутагт Ландкрузер-200 маркийн автомашин Тоёота Марк 2 маркийн автомашинтай мөргөлдөж дөрвөн хүн амиа алдсан. Мөн Сэлэнгэ аймгийн нутагт Старекс маркийн автомашин онхолдож, гурван хүн нас барсан. Амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдсэн. Тиймээс орон нутаг явах гэж байгаа иргэд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулж явах шаардлагатай байгааг анхааруулж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *