Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

Хуучин оны сүүлч, шинэ оны эхний өдрүүдэд нийслэл хот, төв болон зүүн гурван аймаг, говийн бүсээр цаг агаар харьцангуй тогтуун дулаахан байх боловч зарим нутгуудад бага зэргийн цас орж явган шуурга шуурах аж. Арванхоёрдугаар сарын 29-наас нэгдүгээр сарын 4-нийг хүртэлх өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 31, 2-ны өдрүүдэд Увс, Завхан болон хойд хэсгийн нутгаар, 3-4нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Мөн арванхоёрдугаар сарын 31, нэгдүгээр сарын 3-4-нд Идэр, Тэсийн голын хөндийгөөр буюу Завхан аймгийн Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их уул сум, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Төмөрбулаг, Рашаант сум болон Увс аймгийн зарим сумдын нутгуудад шөнөдөө 33-38 градус өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус өдөртөө 3-8 радус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус өдөртөө 10-15 градус хүйтрэх ажээ.

Төвийн аймгуудын нутгаар: Архангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ зэрэг аймгуудын ихэнх сумдаар арванхоёрдугаар 28, 31 нэгдүгээр сарын 2, 4-нд ихэнх нутгаар цас орж, салхи 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Баярын өдрүүдийн ихэнх хугацаанд Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 10-15 градус хүйтрэх ажээ.

Зүүн аймгуудын нутгаар: 29-нд зарим газраар, 1-2нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орж салхи баруун хойноос 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *