Сар шинийн баярын өдрүүдэд буюу Шинийн 1,2,3-ны өдрүүдэд иргэдийн тав тухтай зорчих боломжийг бүрдүүлж Энхтайвны өргөн чөлөө нэгдүгээр эгнээний хяналтын камеруудын торгуулийг түр хугацаагаар зогсоожээ. Мөн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Иймд иргэд та бүхэн дээрх өдрүүдэд Энхтайвны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр торгуулгүй тав тухтай зорчих боломжтой болсон байна.