Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээний төвүүдийн цагийн хуваарь

“Номин холдинг” ххк–ны салбар дэлгүүр

Долоодугаар сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Долоодугаар сарын 11,12,13-нд Хан-Уул дүүрэгт байрлах “Юнайтэд” салбар амарна.

Долоодугаар сарын 11,12-нд III хороололд байрлах “Номин” салбар амарна.

Бусад бүх салбарууд баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ххк –ны “сансар” сүлжээний бүх супермаркетууд

Долоодугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана.

Долоодугаар сарын 10, 11, 12, 13–ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах “Сансар” супермаркет 06.00-24.00 цагт,

Долоодугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана.

Долоодугаар сарын 10–аас Долоодугаар сарын 20 хүртэл Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв хүртэл амарна.

Долоодугаар сарын 20-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса-2” дэлгүүр

Долоодугаар сарын 10, 11, 12–нд 07.30–24.00 цаг хүртэл ажиллана.

Баярын өдрүүдэд бусад сүлжээ дэлгүүр 09.00-11.00 цагт, “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амралтын өдөргүйгээр ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд

Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв

Долоодугаар сарын 11-17-ныг дуустал амарч,

Долоодугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *