Тулгар тѳр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Хүйн 7 худагт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад НМХГ-ын зүгээс сургалт зохион байгуулж, зөвлөмж гарын авлага тарааж ажиллаа.
Баяр наадмын үеэр хориглосон худалдаа үйлчилгээнүүд:
1. Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх; согтууруулах ундаа, тамхи худалдах;
2. Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;
3. Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
4. Шорлог, хуушуур, хорхог зэрэг халуун боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
5. Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
6. Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;
7. Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэх;
8. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор “0,035мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон” уут хэрэглэх
9. Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно.