Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд 337 хүүхэд мэндэлжээ

Энэ сарын 11-15-ны 17:00 цагийн байдлаар Улсын хэмжээнд түргэн тусламжийн 4750 дуудлага ирсний 83% насанд хүрэгчдийн, 17 % хүүхдийн дуудлага эзэлсэн байна. Эмнэлэг, төвүүдийн яаралтай тусламжийн тасгаар 7099 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Мөн баярын өдрүүдэд улсын хэмжээнд 336 эх амаржиж, 337 амьд төрөлт бүртгэгдсэний 191 нь хүү, 146 нь охин байна.

Харин нас баралтын 61 тохиолдол бүртгэгдсэнээс насанд хүрэгчдийн 52 тохиолдол,0-5 хүртэлх насны хүүхдийн 7 эндэгдэл Төв, Говь-Алтай, Орхон, Баян-Өлгий, Хэнтий, НЭМГ болон ЭХЭМҮТ-д, 5-19 насанд 2 тохиолдол гарчээ. Нийтийг хамарсан ноцтой тохиолдол /гэмтэл, бэртэл, түлэгдэлт, хоолны болон архины хордлого гэх мэт 4 тохиолдол 2018 оны 7 дугаар сарын 11-ны өдөр /Орхон аймагт 2, Дорноговь аймагт -1, Өвөрхангай аймагт -1/ тус тус бүртгэгдсэн, 7 дугаар сарын 12-15-ны хооронд дахин бүртгэгдээгүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *