Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 24 иргэнийг усны ослоос аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газраас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Баяр наадмын амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-16-ны өдөр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тухай 16 гал, эрэн хайх, аврах ажиллагааны 16, нийт 32 дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Тодруулбал, 24 иргэнийг усны ослоос аварч, аж ахуйн нэгж, иргэний 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

Түүнчлэн усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг авран хамгаалахаар давхардсан тоогоор 2,046 алба хаагч долоон маршрутын дагуу нийт 100 орчим км газарт хөдөлгөөнт болон завьт эргүүлээр ажиллалаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *