Categories
мэдээ нийгэм

Баянзүрхчүүд 2160 мод, бут, сөөг тарилаа

‘’Мод тарих үндэсний өдөр’’-т дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын харъяа хэлтэс, албад сургууль, цэцэрлэг, хороод болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд идэвх, санаачлагатай оролцсон юм.

Тухайлбал дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад хамтран ‘’Баянзүрх хайрхан’’-ы энгэрт 160 ширхэг хар мод, гацуур модыг тарилаа. Харин дүүргийн 28 хорооны ажилчид ‘’Дарь-Эх’’ цогцолборт нийт 300 улиас, хайс мод тарив. Харин дүүргийн Прокурорын газрын албан хаагчид байгууллагынхаа өмнөх талбайд 70 гаруй бутны суулгац тарьж, мод зүлэг хамгаалах хайс хийсэн байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 34 аж ахуй нэгж байгууллага 1600 орчим мод, бут сөөг тарьжээ. ‘’Мод тарих үндэсний өдөр’’-т дүүргийн хэмжээнд нийт 831 иргэн, 42 аж ахуйн нэгж байгууллага оролцож 2160 гаруй мод, бут, сөөг тарилаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *