Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт автобус шатжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын 22 дугаар гудамжинд автобус шатжээ. ОБЕГ энэ тухай дуудлагыг өчигдөр 15:39 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид зургаан км замыг туулан 15:49 цагт очиж, “Мяралзаа” ХХК-ийн хашаанд улсын дугааргүй автобус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *