Categories
мэдээ нийгэм

Баянзүрх авто вокзал Дүнжингарав худалдааны төв рүү нүүнэ

Зам, тээврийн яамны хуралдаанаар Баянзүрх авто вокзалыг Дүнжингарав худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан байна. Баянзүрхийн авто вокзал нь дулаан, цахилгааны төвийн шугамд холбогдоогүй, замын түгжрэлийг бууруулах, зорчигчдын ая тухтай байдлыг хангах үүднээс энэ ажлыг судалж эхэлсэн байна.

Ингээд өнөөдрийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэжээ.

Одоогийн байдлаар Дүнжингарав худалдааны төвийн аль хэсэгт вокзал байгуулах зураг төслийн ажил хийж байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлын тов гараагүй эдгийг Авто тээврийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *