Categories
мэдээ нийгэм

Баянтэс суманд -46.7 хэм хүрч хүйтэрчээ || DNN.mn

Завхан аймгийн Баянтэс суманд хоёрдугаар сард -46.7 хэм хүрч хүйтэрчээ.

Агаарын үнэмлэхүй их температур мөн сард Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 9.9 хэм байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Түүнчлэн, өнгөрсөн сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд орсон хур тунадасны хамгийн их нийлбэр хэмжээ 14.5 мм-т хүрсэн байна. Харин Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд салхины их хурд 23 м/с-д хүрч ширүүсжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *