Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт явганаар болон автомашинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо

Баянхонгор аймгийн онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд арваннэгдүгээр сарын 25-наас буюу өнөөдрөөс эхлэн

-Эрчим хүч, ус хангамж, эрүүл мэнд, банкны төлбөр тооцооны, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллагын, шүүх, прокурорын ажилтан, алба хаагч нар хувийн машинаараа өглөө 07-09, орой 17-19 цагт

-Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эм эмийн хэрэгсэл түгээлт, газрын тос түлшний хангамжийн автомашинууд өглөө 09-11, орой 19-21 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.

-Бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.

-Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлагдах хугацаа хүртэл дээрхи цагийн хуваарийг мөрдөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *