Сар шинийн баярыг угтаж Баянгол дүүргээс жил бүр зохион байгуулдаг “Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зургаа дахь жилдээ болж байна.
Үзэсгэлэн худалдаанд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд өргөнөөр оролцох юм.
“Баянголд үйлдвэрлэв-6” үзэсгэлэн худалдаа III хорооллын “АПЕКС” худалдааны төвд 12:00 цагт нээлтээ хийх юм байна.