УОК-ын шийдвэрээр өнгөрсөн 2 өдөр ОХУ-аас монгол иргэдээ Алтанбулаг боомтоор татан авав. Тус боомтоор өчигдөр 205 иргэн эх орондоо иржээ. Тэдний эрүүл мэндийн байдалд тандалт хийж, биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авснаар:
- 2 иргэнийг сэжигтэй тохиолдлоор Сэлэнгэ аймагт,
- 13 иргэнийг сэжигтэй тохиолдлоор Дархан-Уул аймагт,
- ажиглалтад 129 иргэнийг “Баянбуурал” амралтад,
- 61 иргэнийг Орхон аймагт тус тус тусгаарлаад байгааг Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлэв. УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байр, тээврийн хэрэгслийн нөөц боломжоос хамааран ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй оюутан, иргэдийг 5 дугаар сарын 14-15-ны 08:00-21:00 цагт 2 өдөр дараалан хилээр нэвтрүүлж байгаа юм. Оюутнууд болон иргэдийг тусгай автобусаар хил дээр хүргэж өгчээ.