Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий, Дархан-Уул аймагт халдвар хамгийн их бүртгэгдэв

Коронавирусийн халдварын 1402 тохиолдол өнгөрсөн 24 цагт шинээр бүртгэгдэсний 950 нь орон нутгийн халдвар байна.

Аймгуудаас халдвар хамгийн өндөр байгаа нь Баян-Өлгий, Дархан-Уул аймаг хэвээр байна. Баян-Өлгийд 222 хүн шинээр өвчилнөөр тус аймгийн халдварын батлагдсан тохиолдол 4,999 болсон. Иймд тус аймаг маргаашнаас буюу наймдугаар сарын 15-наас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэр гаргаад буй.

Дархан-Уул аймгийн тухайд 159 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 6222 боллоо. Харин Өвөрхангай аймагт нэмж хүн өвчлөөгүй байна.

Орон нутагт халдварын тоо нэмэгдсэн нь аймгуудын удирдлагуудтай холбоотой болохыг ЭМЯ өчигдөр мэдээлсэн. Ялангуяа, бүсийн наадам зохион байгуулж байгаа аймгуудад халдвар эрчимжиж, хүүхдүүд эрсдэлд орж байгааг хэлсэн.

Бүсийн наадам зохион байгуулсан Ховд аймагт л гэхэд өнгөрсөн 24 цагт 111 хүн шинээр өвчилж, нийт батлагдсан тохиолдол нь 3071 болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *