Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийнхан цемент үйлдвэрлэж байна

“Өлгий цемент” компани өнгөрсөн тавдугаар сард Өлгий хотод жилд 150 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулсан билээ. Тэгвэл уг үйлдвэр саяхнаас анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж борлуулж эхэлсэн байна.

Үйлдвэрийг нийтдээ 20 орчим тэрбум төгрөгөөр босгосон бөгөөд цагт 100 тонн, жилд 150 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автомат удирдлагатай юм.

Одоогоор цемент үйлдвэрлэхэд ашиглах шохойн чулуу, нарийн боловсруулсан үнс зэрэг түүхий эдийг орон нутгаас, клинкерийг Улаанбаатар хот болон БНХАУ-аас татаж байна. Харин ирэх жилээс өөрсдөө клинкерийн үйлдвэртэй болж, бүх түүхий эдээ орон нутагтаа бэлдэх, улмаар баруун гурван аймгийн хэрэгцээг хангахаар зорьж байгаа ажээ.

Үйлдвэрлэгчдийн тайлбарласнаар цементийн чанар дотоодын бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс дутахгүй бөгөөд зах зээлд 50 кг-ыг нь 14500 төгрөгөөр худалдаалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *