Categories
мэдээ нийгэм

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ

Өнөөдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээл болон ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр тус холбооныхон нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжин, ажлын байр бий болгох зорилгоор олгогддог ЖДҮХ сангийн зээл үйлдвэрлэгчдэд бус эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад олгогдож байгаа талаар мэдэгдсэн юм.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос “ЖДҮХС 24 ажилтан, албан хаагчтай байтал төсөл хүлээн авч дууссан өдөр 2018оны дөрөвдүгээр сарын 16-наас хойш сайдын тушаал гартал ажлын 20 хоногийн дотор 1031 төслөөс 498-ыг нь шалгаруулж, шалгарсан 498 төслөөс 134 төсөлд зээл олгожээ.

Нийт 1031 төслийг 20 хоногийн дотор шалгаруулан зээл олгож, хэт богино хугацаанд шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Мөн 2018 оны наймдугаар сарын 3-наас салбарын сайдын тушаал гартал ажлын 14 хоногийн дотор 511 төслөөс 82 нь шалгарч, сонгон шалгаруулах хороо, дэд хорооны шийдвэр гарч, сайдын тушаал гарсан байна. Эндээс төсөл сонгон шалгаруулалт шударга, үнэн зөв явагддаггүй нь баримтаар нотлогдож байна” хэмээн мэдэгдэж, ЖДҮХ сангийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Өнгөрсөн зургадугаар сард Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос тус сангийн үйл ажиллагааг ил тод болгох, төсөл сонгон шалгаруулах хороонд үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байв.

jdu

jdu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *