Categories
энтертаймент-ертөнц

“Бавари” хаягдал хуванцраас гаргаж авсан материалаар “гангарав”

Германы хөлбөмбөгийн шилдэг баг “Бавари” Бундеслигийн аравдугаар тойрогт “Хоффенхайм”-тай тоглож тэнцлээ. Гэхдээ энэ тоглолтод Анчелоттигийн хөлбөмбөгчид өөрсдөөсөө туршлага дутуу багтай нутагтаа тоглож оноо алдсан түүхээс дутахааргүй нэгэн сонин үйл явдал болж өнгөрлөө. Учир нь тэд Европын топ багуудаас анхалж үнэтэй брэнд хувцсаар “гангарсангүй”, харин хаягдал хуванцар савнаас гаргаж авсан материалаар хийсэн богино цамц өмсөн байгальд ээлтэй байхыг бусаддаа уриалсан нь олны анхаарлыг татсан юм.

Adidas пүүсийн шинэ бүтээгдэхүүн уг цамцыг далайд хэн нэгний хаяж үлдээсэн элдэв төрлийн хуванцар савнуудыг үйлдвэрийг аргаар боловсруулж даавуу болгож бүтээсэн гэх мэдээг түгээжээ.

Б.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *