Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Батбайгаль”-ийн аарцтай, иристэй, мөн зайрмаган бялуу эрэлт ихтэй байна

Шинэ жилийн ширээг чимдэг гол амттануудын нэг бол бялуу. Өнөө жилийн хувьд хот, хөдөөгийн гэлтгүй хэрэглэгчид “Батбайгаль”-ийн бялууг сонгох болсон бөгөөд шинэ он ойртсон эдгээр өдрүүдэд эдний бялуунууд эрэлттэй байгаа аж. Бид сурвалжлага бэлтгэхээр эхлээд “Жүр үр”-ийн салбаруудаар явав. Өнгөрсөн жилтэй харьцуулбал худалдан авалт нь буурсан бололтой. Худалдан авагч цөөнтэй байлаа. Харин “Батбайгаль”-ийн салбарууд нэлээд ачаалалтай ажиллаж байгаа нь харагдсан. Тус компанийн бялуу яагаад ингэж худалдан авагчдыг татаж, хүмүүс баярын ширээгээ чимэхээр сонгож байгааг сонирхсон юм. Шинэ оны баярыг тохиолдуулан “Батбайгаль” ХХК хэрэглэгчийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн төрөл бүрийн өнгө үзэмж, амт чанартай бүтээгдэхүүн хийсэн юм байна. Шинэ жилийн ширээг чимэх аарцтай, шоколадтай, иристэй, жимстэй, самартай, нэрстэй зайрмаган торт хүртэл шинээр гаргажээ. Үнийн хувьд хэмжээнээсээ хамаараад 17000, 24500, 25000, 30000, 35000, 50000 төгрөг. Энэ үеэр “Батбайгаль” компанийн үнэнч хэрэглэгч Б.Сувд ярихдаа “ Батбайгаль бакеру”-д байнга орж ирдэг. Тавтай тухтай найрсаг орчин намайг болон манай гэр бүлийнхнийг угтдаг. Шинэ он гарах дөхчихлөө. Тиймээс би эднийхээс баярын бялуугаа авлаа. Чанартай, шинэ, амттай, бялуу, тансаг, хүний биед ямар нэг хор нөлөөгүй байдлыг эрхэмлэж тортоо хийдэг шүү дээ. Үнийн хувьд ч боломжийн байдаг” гэсэн юм. “Батбайгаль” компани бялууны үйлдвэрлэл, нарийн боов, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн цех, Арт бялууны цех зэрэг үйлдвэрлэлээс гадна түргэн хоол, ресторан, кофе шоп зэрэг үйлчилгээг өргөжүүлэн ажиллаж байгаа аж. Мөн “Бялууны шугаман дамжлагат машин”-ыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Энэ нь Канадын Юнифиллер брэндийн Шугаман дамжлагат автомат машин нь бялууг зүсэж, хавсарч, бүрж цагт 600 ширхэг өдөрт 4800 ширхэг бялууг үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. “Батбайгаль” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал С.Байгалмаа “Монгол улсын Хүнсний манлай үйлдвэр “БАТБАЙГАЛЬ” ХХК 1997 онд дөрвөн технологийн ажиллагсадтай нэг төрлийн бялуу хийж үйлдвэрлэлийнхээ анхны гарааг эхлүүлж байжээ. Арван жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөхүйц хэмжээний шилдэг компаниудын эгнээнд зүй ёсоор багтах болсон байна. Эдүүгээ тус компани ажил мэргэжлээрээ мэргэшсэн 70 гаруй инженер, технологийн ажиллагсадтайгаар ажиллаж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн 50 гаруй нэр төрлийн бялуу, 200 гаруй нэр төрлийн нарийн боов, нандин бүтээгдэхүүн үйлдвэрлэж, арван цэг салбар, 60 гаруй хүнсний сүлжээ дэлгүүрээр хүргэн үйлчилж байна. Тус компани “Чанартай бүтээгдэхүүн-Тогтвортой үйл ажиллагаа-Бидний ирээдүй” эрхэм зорилтыг баталгаажуулан ажиллаж байгаа аж. Эдний компанийн Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаныхан “Шинжлэх ухаан бүтээлч байдал хоёр нийцдэг компани бол Батбайгаль” гэж хэлжээ. Тиймээс “Батбайгаль” компанид судалгаа боловсруулалтыг төрөл бүрийн бизнесийн нэгжийн хүрээнд явуулдаг юм байна. Хүмүүст амтлах мэдрэхүйн таашаалыг өгч байхын тулд мэргэжилтнүүд цаг үргэлж ажилладаг гэнэ. Мөн асар их хүсэл тэмүүлэлтэйгээр үйлчлүүлэгчддээ анхдагч, шинэлэг санаагаар, шинэ жороор, шинэ технологиор, шинэ бүтээгдэхүүнийг цаг алдалгүй хүргэхийг хүсдэг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *